Малын хорогдол өмнөх оныхоос буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-21 14:33:00

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ оны эхний хагас жилд 20.4 мянган толгой том мал зүй бусаар хорогдож, өмнөх оны мөн үеийнхээс 83.9 мянган толгой мал буюу 80.4 хувиар буурсан байна.

Адуу 1.6, үхэр 1.4, хонь 11.0, ямаа 6.7 мянган толгойгоор хорогджээ. Аймгийн хэмжээгээр 1370 гаруй тэмээтэй. Өнгөрсөн өвөл, хавар цаг агаар дулаахан, цас багатай байсан нь мал аж ахуйн үйлдвэрлэлд таатай нөлөөлсөн байна.

Гэхдээ мал маллагаа, арчилгааны муу, эрүүлжүүлэх арга хэмжээг тухай бүр аваагүй зэргээс малын өвчлө гарсан гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны мэргэжилтэн Ц.Бямбацогт ярив.

Холбоотой мэдээ