Баян-Өлгийн 500 эхэд сэтгэл зүйн хичээл заажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-22 15:15:46

Баян-Өлгий-МОНЦАМЭ/. Казахстан Улсын сэтгэл зүйч Хуралай Ошахбаева аймгийн Хөгжимт драмын театрт тус аймгийн 500 эмэгтэйд энэ сарын 21-нд лекц уншлаа.

Түүний хувьд олон нийтийн сүлжээгээр охид, бүсгүйчүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө өгдгөөрөө алдаршсан аж. Тэрээр гэр бүлийн харилцаа, өөрийгөө ялан дийлэх ухаан, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, оролцоо, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх арга замуудын талаар ярьсан байна.  

Казахстанд Х.Ошахбаевагийн лекцүүдэд суухын тулд нэг хүн дунджаар 150 орчим мянган төгрөг /20 мянган тенге/ төлдөг байна. Харин Өлгий хотод болсон дээрх хичээлийг долдугаар сарын 24-нд болох Х.Байтемир агсны мэндэлсний 75 жилийн ойд зориулсан ургийн баярыг угтан түүний үр хүүхдүүд нь зохион байгуулсан бөгөөд эхчүүдийг үнэ төлбөргүй хамруулсан байна.

  

            

Холбоотой мэдээ