Сурагч Д.Уянга Америкт сурагч солилцоогоор явахаар боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-07-22 14:42:45

Увс /МОНЦАМЭ/.Улаангом сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Доржийн Уянга Монгол Улсаас Америк Улсад сурагч солилцоогоор нэг жил суралцах эрх авлаа.

Тэрбээр Калифорни мужийн Нампа ахлах сургуулийн 11 дүгээр ангид энэ намраас суралцана. Д.Уянга нь "Нампа" ахлах сургуульд сурагч солилцоогоор явах нэгээс гуравдугаар шатны шалгалтыг амжилттай өгсөн тул ийнхүү шалгарчээ.Нэг жилийн хугацаатай суралцаж ирээд 12 дугаар ангиа эндээ төгсөнө.

Аймгийн БСУГ-ын Монгол хэл, бичгийн мэргэжилтэн Б.Нийслэлхүү сурагч Д.Уянгаад сурлагын өндөр амжилт хүсэж зорьсон үйлс нь бүтэж, ихийг сурч мэдэх ерөөл дэвшүүлэн "Нампа" ахлах сургуульд дурсгах дурсгалын бичгийг бийрээр бичиж өгчээ.

 

Холбоотой мэдээ