“Шарилжгүй Булган” нийтийг хамарсан ажил зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-22 22:20:55

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Булган сумын ЗДТГ энэ долоо хоногт “Шарилжгүй Булган” нийтийг хамарсан ажил зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Сумын хэмжээний төр, төсвийн байгууллага, аж ахуйн  нэгж өөрийн эзэмшлийн газрын эргэн тойрон 50 метр газар, иргэд хашаа, гудамжныхаа халгай шарилж, лууль зэрэг зэрлэг ургамлыг түүж цэвэрлэнэ.

Аймгийн төвийн хэмжээнд хогийн ургамлыг түүж цэвэрлэх, ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах, эрүүл цэвэр орчинд ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээрх арга хэмжээг зохион байгуулж буй.

Энэ ажилд байгаль орчны улсын байцаагч, Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн байцаагч, багийн Засаг дарга, нийгмийн ажилтан нар хяналт тавина гэж Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батсайхан ярив.  “Шарилжгүй Булган” нийтийг хамарсан ажлыг ирэх баасан гарагт дүгнэнэ.

Холбоотой мэдээ