Хашаандаа сайхан амьдрахаар 1000 гаруй мод тарьжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-07-22 22:33:21

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар багийн иргэн Б.Чинбатынх хашаандаа 1000 гаруй мод тарьжээ.

Тэрээр 2014 оноос эхлэн мод тарьж  эхэлсэн бөгөөд одоогоор хайлаас, улиас, агч, шар хуас, голтбор, арц, улаан гандигар зэрэг модноос гадна жимс тариалж байгаа аж.

Б.Чинбатын тариалсан жимсний нэр төрлийг сонирхвол гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, хармаг, тэмээн хөх, анис, монос, интоор, таван төрлийн алим, хоёр төлрийн чацаргана зэрэг 20 гаруй жимс жимсгэнэ байна.

Тарьсан мод бутаа 100 хувь ургуулахаас гадна чацаргана, бөөрөлзгөнө, хамраг, гүзээлзгэнэ зэрэг нь жимсээ өгөөд эхэлжээ. Мөн канадын сарнайг говь нутагт анх удаа туршиж тарьсан нь амжилттай болж өдгөө хашааг нь чимэн ургаж байгаа аж. Хашаандаа сайхан амьдарч болохыг харуулж буй залуу гэр бүлийнхэн энэхүү өөрсдийн байгуулсан цэцэрлэгт хүрээлэндээ чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг ч мөн бүрдүүлж чаджээ. 

Холбоотой мэдээ