ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2019-07-23 08:33:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 23-нд болох үйл явдлын тойм:

08:30 цагт “Синдура Мед эмнэлэгт Монгол, Төвд үе  нугалмын хөдөлгөөнт гар заслын аргаар нуруу нугаламын суулт гажгийг засах анхдугаар сургалт эхэлнэ.

09.00 цагт ХХААХҮЯ-нд Монгол Улс,  БНХАУ-ын ноолуур боловсруулах үйлдвэр, компаниудын удирдлагуудын “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” хамтарсан IV форум болно.

10.00 цагт Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт Улаанбаатар хотын Стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газраас орчны аюулгүй байдал, дүрэм журам зөрчсөн иргэн, ААН-үүдийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах талаар мэдээлнэ. 325044

Холбоотой мэдээ