Сомалид дэлбэрэлт болсны улмаас 17 хүн амь үрэгджээ

Дэлхийд | Нийгэм
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-24 10:48:09
Yesukheitumur Tumurbaatar

МОГАДИШО. /Reuters/. Сомалийн нийслэл Могадишо хотын олон улсын нисэх буудлын ойролцоох зочид буудлын гадна тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас наад зах нь 17 хүн амь үрэгдэж, 28 хүн шархадсан тухай тус хотын эрх баригчид мэдэгджээ.


Уг халдлагын хариуцлагыг “Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой лалын шашинт “Аль-Шабаб” бүлэглэл өөртөө хүлээжээ. Шархадсан хүмүүсийг Могадишо хотын “Madina” эмнэлэгт хүргэснээс 12 хүний биеийн байдал тун хүнд байна гэж тус эмнэлгийн дарга Мухаммед Юсуф мэдэгджээ.


Цэргийн дэглэмийг түлхэн унагасан 1991 оноос хойш Сомалийн овог аймгууд өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаа аж. 


Холбоотой мэдээ