Спортын мастер М.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-24 11:38:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Гванжу хотноо  Усан спортын дэлхийн аварга шалгаруулах 18 дахь тэмцээнд манай улсыг төлөөлөн оролцож буй спортын мастер М.Дэлгэрхүү өнөөдөр 100 метрийн өврөөр даллах сэлэлтэд 54.43 секундын амжилтаар дэд байрт шалгарч, Монгол Улсын рекордыг шинэчиллээ. 



Тэмцээнд манай улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн,  спортын мастер М.Дэлгэрхүү, Х.Энхзул нар оролцож байгаа юм. ОУХМ Г.Занданбал  энэ сарын 21-нд 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд уралдаж, 1:07.92 амжилтаар мөн л Монгол Улсын рекордыг шинэчилсэн юм. Харин 100 метрийн далайн гахай сэлэлтээр спортын мастер Х.Энхзул уралдаж, 1:14.23 амжилтаар долдугаар байр эзлээд байна. 


Спортын мастер Х.Энхзул энэ сарын 26-нд 50 метрийн далайн гахай сэлэлтээр уралдана. Харин Спортын мастер М.Дэлгэрхүү энэ сарын 26-нд 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдах юм. Мөн ОУХМ Б.Энххүслэн энэ сарын 25-нд 100 метрийн өврөөр даллах, 27-нд 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр уралдана.

Холбоотой мэдээ