Ховдод бороотой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-07-25 09:02:58

Ховд /МОНЦАМЭ/.Ховд аймгийн ихэнх нутгаар долдугаар сарын 25-наас 27-нд хур тунадас орох төлөвтэй байгаа  тул үер усны гэнэтийн аюулаас сэрэмжтэй байхыг  мэргэжлийн байгууллага анхаарууллаа.

Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Салхи 25-наас 27-нд зарим газраар 12-14 м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с байна.

Агаарын температурын хувьд  алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө  24-29 хэм дулаан байх төлөвтэй. Энэ сарын 26-наас ихэнх нутгаар сэрүүснэ гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ