Туркт С-400 системийг байршуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-26 12:31:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Турк улсад Оросын С-400 зенитын пуужингийн системийг байрлуулах нь хүлээн зөвшөөршгүй явдал бөгөөд шинэ хориг арга хэмжээ авч магадгүй байгаагаа АНУ-ын эрх баригчид Турк улсад мэдэгджээ. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.


"Тав дахь үеийн F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны үйлдвэрлэлийн хөтөлбөрөөс Туркийн эрх баригчдыг хассан. Бид нэмэлт хориг арга хэмжээ авч магадгүй. Оросын С-400 системийг ашиглалтад оруулахгүй байхыг маш их хүсэж байсан. Бид ийм зорилготой байсан бөгөөд Турк улстай хэдэн сарын туршид энэ асуудлаар ярилцсан” хэмээн М.Помпео ярьжээ.


С-400-г нийлүүлэх 2.5 тэрбум ам.доллар бүхий гэрээг Турк улстай байгуулах тухайгаа ОХУ 2017 оны 9 дүгээр сард мэдэгдэж байсан юм. Технологийг Туркийн талд хэсэгчлэн дамжуулах тухай гэрээнд тусгагдсан бөгөөд эхний нийлүүлэлт нь энэ сарын 12-нд эхэлсэн юм. Турк С-400 системийг худалдан авахыг АНУ болон НАТО идэвхтэй эсэргүүцэж байгаа билээ. 

Холбоотой мэдээ