“Boeing”, Японы төлөөлөгчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-26 12:50:20

ТОКИО. /NHK/. АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани болон Японы фирмүүдийн төлөөлөгчид Токио хотноо уулзаж, цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоц хөгжүүлэх талаар хэлэлцжээ.


Пүрэв гарагт Аж үйлдвэрийн яаманд зохион байгуулсан уг уулзалтад Японы 20 компанийн төлөөлөгчид оролцсон байна. “Boeing” компанийн техникийн ахлах мэргэжилтэн Камиар Карими хэлэхдээ, манай компанийн хувьд Япон улс нь АНУ-ын дараа бичигддэг аж үйлдвэрийн түнш гэжээ.


Дэлхийн нисэх онгоц үйлдвэрлэгч компаниуд ирэх 10 юм уу 20 жилийн дотор цахилгаан хөдөлгүүртэй нисэх онгоцыг ашиглалтад оруулахаар зорьж байна. Энэ төрлийн онгоцны хөдөлгүүр нь агаар мандалд хортой нэгдэл ялгаруулахгүй тул уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ихээхэн хувь нэмэр оруулах юм.


Boeing” компанийн мэргэжилтнүүдтэй хамтран цэнэг хураагуур зохион бүтээх төлөвлөгөөг “GS Yuasa” компани дээрх уулзалтын үеэр танилцуулжээ. 

Холбоотой мэдээ