Увс аймаг бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-26 15:59:43

Увс /МОНЦАМЭ/. Долдугаар сарын 25-наас эхлэн орсон бороо аймгийн ихэнх сумдаар одоог хүртэл шивэрсээр байна.  Өчигдөр өглөөний 8 цагаас энэ өглөөний 8 цаг хүртэл Өндөрхангайд 0,4 мм, Наранбулагт 2,4 мм, Малчинд 20 мм, Ховдод 11 мм, Тэс суманд 8 мм, Улаангомд 39 мм, Баруунтуруунд 4,9 мм, Өмнөговьд 5 мм, Бөхмөрөнд 16 мм, Давстад 5 мм, Зүүнговьд 24 мм, Зүүнхангайд 6 мм, Өлгийд 3 мм, Сагилд 11 мм, Түргэнд 28 мм, Хяргаст 26 мм, Цагаанхайрханд 13 мм хур тунадас тус тус оржээ.

Бороо Завхан суманд огт ороогүй бол Өндөрхангай, Бөхмөрөн суманд түр зогсоод байгаа аж. Харин салхины хурд Наранбулагт 12 м/с, Баруунтуруунд 11 м/с, Завханд 169 м/с хүрсэн байна.

“Аймгийн ихэнх нутгаар бороо орж байгаа бөгөөд оройдоо онгойно. Харин долдугаар сарын 28-нд ихэнх нутгаар, 30-нд зүүн талын сумдаар дахин хур тунадас орно. Агаарын температур уулархаг нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 20-23 хэм дулаан байна.

Энэ сарын 31-нээс эхлээд ирэх наймдугаар сарын 10-ныг хүртэл аймгийн нийт нутгаар агаарын хэм хална” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Холбоотой мэдээ