"Хотгойдын хурд-4" наадамд 210 гаруй хүүхэд хурдан морь унаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-27 17:21:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 210 жилийн ой, "Хотгойдын хурд-4" хангайн бүсийн хурдан морины уралдаанд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас уралдаанч хүүхдүүдийг хурууны хээгээр цахим бүртгэлд хамруулж хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж, хууль, журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Уралдаанд 210 гаруй хүүхэд хурдан морь унаж байна. “Энэ жилийн хувьд  уралдаанч хүүхэд бүр гэнэтийн ослын даатгалд хамрагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг иж бүрэн өмсч хэвшсэн нь сайшаалтай” гэж Хөвсгөл аймгийн гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр онцлов. 


Холбоотой мэдээ