Наадамд явсан хойгуур гэр нь үерт урсжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-07-28 09:41:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант сумын тавдугаар баг Ширгүү гэдэг газар нутагладаг малчин Д-гийнх гэр бүлээрээ Даншиг наадам үзэхээр аймгийн төв рүү явжээ. Наадамд явсан хойгуур гэр нь үерт урсжээ.

Долдугаар сарын 25-нд орсон түр зуурын усархаг бороонд малчин Д-гийн таван ханатай гэр, эд хогшил нь урссан байна. Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс  гамшиг ослын аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулав.

 

Холбоотой мэдээ