Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-01 07:18:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаан байна.


2019 оны 08 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна.

Холбоотой мэдээ