ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлд 14 төсөл шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-08-02 12:45:01

Дорнод/МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас энэ онд Дорнод аймагт 1 тэрбум төгрөг хуваарилжээ . Албаныхан зээл авах хүсэлтэй 75 иргэн, аж ахуй нэгжээс 14 төсөлд зээл олгохоор шалгаруулав

Хүсэлт ирүүлсэн иргэд, аж ахуй нэгжийн мөнгөн дүнг тооцож үзвэл зургаан тэрбум 168 сая төгрөг болсон хэдий ч нийт 75 төслөөс шаардлага хангасан 57 төсөлд ажлын хэсэг 50 хүртэл оноо өгч шалгаруулалт явуулсан байна.

“Эрдэнэбилгүүдэй” компани хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, иргэн Д.Батболд мод, модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, “Авто агро” компани чацарганы жүүс үйлдвэрлэх, иргэн Ш.Цэнд рашаан сувилал, рашаан савлах үйлдвэрлэл, “Дорнын наяд баялаг” компани байгалийн шохой үйлдвэрлэх зэрэг нийт 14 төсөл шалгарч, зээл авахаар боллоо. 

Холбоотой мэдээ