Их тэсрэлтийн өмнөх үеийн од илрүүлжээ

Дэлхийд | Боловсрол
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-02 15:39:37
Yesukheitumur Tumurbaatar

КАНБЕРРА. /CNN/. Их тэсрэлтээс өмнөх үед хамаарах маш эртний одыг сүүн замын нөгөө талаас илрүүлсэн гэж одон орон судлаачид мэдэгджээ. Аварга улаан од нь дэлхийгээс 35 мянган гэрлийн жилийн зайд, сүүн замын тойрогт оршдог байна.


Судлаачдын мэдээлснээр, тус одыг Австралийн зүүн өмнөд эргийн Шинэ Өмнөд Вэльс мужид орших “Siding Spring Observatory” одон орон судлалын төвийн “SkyMapper”сансрын дуран ашиглан илрүүлжээ.


"Урьд өмнө олдсон однуудаас төмрийн агууламжаараа хамгийн бага нь энэ од болж байна. Тус одны төмрийн агууламжийг устай харьцуулбал яг олимпын тэмцээн болдог аварга том усан санд ганцхан дусал ус хийхтэй адил" гэж Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэн Томас Нордландер хэлсэн байна.


Од нь нарнаас 10 дахин том хэмжээтэй ажээ. Их тэсрэлтийн өмнөх үед хамаарах од урьд өмнө хэзээ ч олдож байгаагүй байна. Учир нь однууд их тэсрэлтийг давж гарах боломж маш бага хувьтай байдаг аж.

Холбоотой мэдээ