Сонгуулийн зардлын хэмжээг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Аудитын газраас 2016 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон байна.
Тэгэхдээ Төрийн Аудитын тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон Монгол улсын Ерөнхий аудиторын тушаалыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоожээ.
Аймгийн ИТХ-ын сонгуульд нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 140 сая төгрөгөөр тооцсон байна. Хөдөөгийн 18 сумыг хүн амын тооноос нь хамааруулан 13,5-17 сая төгрөг хүртэл, харин аймгийн төв болох Улаангом сумын 12 багийг 12-15 сая төгрөг байхаар тус тус тогтоосон аж.
Увс аймаг Б.Батхүү