“Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдвээр сургалт зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-08-03 16:39:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эх оронч үзэл, үндэсний бахархал” сэдэвт хүүхдийн танин мэдэхүй, амьдрах ухааны сургалт Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн “Шонхор” зусланд болж байна.

Сургалтыг төрийн цэргийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсээс Баянзүрх, Багануур, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Сургалт,  урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцсон сургалтын багийг гаргаж хүүхдийг осол эндэлгүй, эрүүл аюулгүй амьдрах талаар зөвлөгөө өгч байна.

Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажил үүргийн онцлогыг таниулж, хүүхдүүдэд эх оронч үзэл-үндэсний бахархалыг төрүүлж, эх оронч иргэн болгон төлөвшүүлэх зорилготой дээрх сургалтын хоёрдугаар ээлжийн долkkдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-ныг дуустал явагдана гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ