Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-05 07:43:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 5. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 5. Сумъяа гараг. Тугчин одтой, есөн улаан мэнгэтэй хөх нохой өдөр.


Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Төрөхүй 

Суудал: Мод

Наран 5 цаг 34 минутад мандан, 20 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Холбоотой мэдээ