Зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлж байсан эмийн сангийн үйл ажиллагааг зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-06 12:33:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар Өлгий суманд тусгай зөвшөөрөлгүй үйлчилгээ үзүүлж байсан "Жан мейрим" эмийн сангийн үйл ажиллагааг энэ сарын 02-ноос эхлэн түр зогсоожээ. 

Учир нь аймгийн Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын 2019 оны тавдугаар сарын 14-ний хурлын шийдвэрээр холбогдох тайлан, статистик мэдээг удаа дараа тасалсан, статистикийн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар дунд эрсдэлтэй үнэлэгдсэн, 24 цагийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан зэрэг үндэслэлээр тус эмийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байжээ.

Гэвч эмийн сангийн удирдлагууд дээрх шийдвэрийг үл биелүүлж, өөр газраас объект түрээслэн тусгай зөвшөөрөлгүй эм барих үйл ажиллагаа явуулж байсан нь шалгалтаар тогтоогдсон байна. Тиймээс эмийн сангийн эрх бүхий албан тушаалтныг Зөрчлийн хуулийн дагуу 300 мянган төгрөгөөр торгож, улсын байцаагчийн актаар тусгай зөвшөөрлийг сэргээх хүртэл ажиллагааг нь түр зогсоов.  

Холбоотой мэдээ