Япон хүүхдүүд Дорноговьд аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-08-06 14:14:36

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймаг Японы Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны дагуу японы таван багш, 25 хүүхэд Дорноговь аймагт наймдугаар арын 06-наас гурав хоногийн хугацаатай аялж байна.

Арлын орны багш, сурагчдыг аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, БСУГ-ын дарга Ч.Отгонбаяр нар хүлээн авч уулзан аймаг орны хөгжил дэвшил, говь нутгийн онцлог, хүн ардын аж амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Дорноговь аймагт тавтай аялахыг урьсан.

Сурагчид Хамарын хийдээр зочилж говийн малчин айлын аж амьдралтай танилцана. Сурагч солилцооны хөтөлбөрөөр монгол, япон хүүхдүүд хоёр улсад ээлжлэн зорчиж хоорондоо найз нөхөд бололцон, үе тэнгийнхээ хүүхдүүд хэрхэн сурч хөдөлмөрлөж, аж төрж буйг мэдэхээс гадна өөр өөр соёл иргэншил, зан заншлаас суралцдаг.

Дорноговь аймаг болон Япон Улсын Шизуока мужтай хамтын ажиллагаатай болсноос хойш сурагч солилцооны хөтөлбөр, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн инженер бэлтгэх, төрийн захиргааны албан хаагчдыг урт хугацааны сургалтад хамруулах зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж иржээ.

Өнгөрсөн хугацаанд Дорноговиос Шизүока мужид 200 гаруй сурагч, 20 гаруй багш зочилж 60 гаруй төрийн албан хаагч туршлага судалсан байна.



Холбоотой мэдээ