АНУ БНХАУ-тай дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-07 15:19:34
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ыг валютын манипуляц хийгч /ханшийг зохиомлоор өсгөж, бууруулах/ орнуудын жагсаалтад оруулсан хэдий ч тус улстай үүсээд буй худалдааны маргааныг даамжруулахыг хүсэхгүй байгаагаа Цагаан ордон илэрхийллээ.


Үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Ларри Кадлоу мягмар гарагт хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Хятадын төлөөлөгчид өмнөх амлалтуудаа биелүүлэхгүй, ахиц дэвшил гаргахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, “бид сайн сайхны төлөө хэлэлцээ хийлээ. Цаашид ч сайн сайхны төлөө БНХАУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэж хэлжээ.


Мөн тэрбээр, “нэмэлт хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй байна. Бид ирэх сард БНХАУ-ын төлөөлөгчдыг ирнэ гэж найдаж байна” хэмээн хэлэв. Өнгөрсөн долоо хоногт Шанхай хотноо болсон хэлэлцээ үр дүнд хүрээгүй юм.

Холбоотой мэдээ