Хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг Серена Уильямс тэргүүлжээ

Дэлхийд | Спорт
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-07 12:32:16

МОСКВА. /АиФ/. Энэ оны хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг Америкийн теннисчин Серена Уильямс тэргүүлжээ.  


Өнгөрсөн оны 6 дугаар сарын 1-нээс 2019 оны 6 дугаар сарын 1-ний хугацаанд тамирчин бүсгүй 29.2 сая ам.долларын ашиг орлого олсноос 4.2 сая ам.доллар нь шагналын мөнгө байсан аж.


Энэхүү жагсаалтын эхний 10 байрт зөвхөн теннисчид багтсан байна. Хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтад Японы тамирчин Наоми Осака 24.3 сая ам.доллараар хоёрдугаарт бичигджээ. Харин 3 дугаар байрт 11.8 сая ам.доллараар Германы тамирчин Анжелика Кербер жагссан байна. Оросын тамирчин Мария Шарапова жагсаалтын 7 дугаарт бичигджээ.


Серена Уильямс карьерынхаа туршид WTA-гийн тэмцээнүүдэд 72 удаа, Их дуулгын цуврал тэмцээнүүдэд 23 удаа аваргалжээ. Тэрбээр WTA-гийн чансааг 186 долоо хоног дараалан тэргүүлсэн бөгөөд энэ үзүүлэлтээр Германы тамирчин Штеффи Графтай эхний байрыг хуваалцдаг байна. Серена Уильямс нь Олимпын дөрвөн удаагийн аварга юм. 2012 оны Лондоны Олимпын наадмын ганцаарчилсан төрөлд түрүүлсэн бол, Сидней, Бээжин, Лондоны наадамд эгч Винус Уильямсын хамт хосын төрөлд алтан медаль хүртсэн билээ.

Холбоотой мэдээ