Лалын хаж мөргөлд 1.7 сая хүн оролцож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-07 17:30:08
Yesukheitumur Tumurbaatar

ЭР-РИЯД. /Anadolu/. Лалын шашны томоохон зан үйл болох хаж мөргөлд 1.7 сая орчим хүн оролцож байна гэж Саудын Арабын эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ. 


Даваа гарагийн байдлаар мөргөлд оролцохоор онгоцоор 1 сая 664 мянга, газраар 92 844, далайгаар 17 249 хүн гээд нийт 1 сая 775 мянган хүн ирсэн гэж тус улсын төрийн мэдээллийн “Saudi Press” агентлаг мэдээлсэн байна. 


Тус агентлагийн мэдээлэлд дурдсанаар, энэ жилийн мөргөлчдийн тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар буюу 117 мянгаар өсжээ. 


Хаж мөргөл эхэлсэнтэй холбоотойгоор ойрын өдрүүдэд лалын ертөнцийнхөн Меккад гол анхаарлаа хандуулж байна. Албан ёсны баримтад дурдсанаар, өнгөрсөн жилийн хаж мөргөлд нийт 2 сая 371 мянган хүн оролцсон байна.


Холбоотой мэдээ