Зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-11 11:58:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамтарсан ажлын хэсэг аймгийн төвийн зочид буудал, зоогийн газар, баар цэнгээний газар, массаж, сауны газарт энэ сарын 08-наас эхэлж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Хяналт шалгалт нь ажлын байранд насанд хүрээгүй хүн ажиллуулсан эсэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалгаж, зөвлөн туслах зорилготой.

Одоогоор шалгалтын явцад насанд хүрээгүй хүүхэд ажиллуулсан тохиолдол бүртгэгдээгүй ч, ажилтны цалин хөлс олгох, ажил амралтын горимд зөрчил илэрчээ.

Мөн  цахилгааны самбаруудын таг онгорхой, холболтын утаснууд ил задгай, шалбархай, олон залгаастай, галын аюулаас хамгаалах багаж хэрэгсэл дутуу зэрэг дутагдал гарч байгаа тул зөрчил арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Холбоотой мэдээ