“Лекима” хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-11 22:06:07

БЭЭЖИН. /РИА Новости/. Хятад улсад “Лекима” супер хар салхи дэгдсэний улмаас амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж, 32 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлсэн байна. Энэ хар салхины улмаас 16 хүн ор сураггүй алга болоод байгаа аж.


Хар салхины улмаас Чэжян мужийн Вэньжоу хотын Юнжя хошуунд олон хүн амиа алдсан байна. Тус мужид хөрсний гулгалт үүсэж, үер болоход хүрсэн байна.


Эрх баригчид орон нутгийн нэг сая гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Чэжян мужийн гамшгийн бүсэд нийт 5 сая гаруй иргэн байгаа аж. Гамшгийн улмаас Хятад улс 2.1 тэрбум ам.долларын хохирол амсаад байна.

Холбоотой мэдээ