Сингапур зааны ясны худалдааг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 14:16:36

СИНГАПУР. /TASS/. Сингапурын эрх баригчид зааны яс болон зааны ясаар хийсэн бараа бүтээгдэхүүний худалдаанд хориг тавина. Энэ тухай тогтоол 2021 оны 9 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох аж.


"Энэхүү алхам нь Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын жагсаалтад багтсан онцгой барааны хууль бус худалдаатай тэмцэхэд оруулж буй хувь нэмэр болохыг онцлон тэмдэглэж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ. Сингапур энэ конвенцод 1990 онд нэгдэж байсан хэдий ч дотоодын зах зээлд энэ худалдааг хориглосон хууль байгаагүй юм.


Шинэ журам хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш иймэрхүү бараа бүтээгдэхүүний худалдааг хориглож, барааг музей болон боловсролын байгууллагад шилжүүлэн өгөх аж. Тогтоолыг зөрчсөн иргэдэд эрүүгийн хариуцлага ногдуулах, нэг жил хүртэлх хугацаагаар эрх чөлөөг нь хасах заалтыг тусгасан байна. 

Холбоотой мэдээ