ӨНӨӨДӨР: БНСУ-ын соёлын долоо хоног эхэлнэ

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-08-13 07:29:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 13-нд болох үйл явдлын тойм:

08.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд хэрэгжиж буй "Англи хэлтэй залуус хөтөлбөрт хамрагдаж байгаа 4500 залуу нийгэмд эерэг хандлагыг уриалах зорилготой нэгдсэн "Флаш моб" болно. Утас: 95269666

09:00 цагт Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ.

09.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр, компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл, томоохон төсөл, хөтөлбөрийн явц байдалтай танилцана. Утас: 88023917

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, автозамтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгалт хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. Утас: 88049313

10.00 цагт Сити цамхагийн хурлын танхимд “Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдлыг нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд танилцуулна. Утас: 88087892

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоотод Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн нөхцөл байдал болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны хоёрдугаар улирлын дүнг СЗХ-ноос танилцуулна. Утас: 80881000

11.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 325044

11:30 цагт Үндэсний мэдээллийн тѳвд Үндсэн хуулийн нэмэлт, ѳѳрчлѳлтийн талаар улс тѳрийн намууд байр сууриа илэрхийлнэ.

16:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ойн хүрээнд Солонгосын соёлын долоо хоног эхэлнэ. Утас:11-450778

Холбоотой мэдээ