Токиогийн Олимптой холбогдуулан ёслолын буудлагын арга хэмжээг цөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-13 11:17:13

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо 2020 онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын аюулгүй байдлыг сайтар хангах үүднээс ирэх зун зохион байгуулах ёслолын буудлагын арга хэмжээний тоог цөөлөхөөр болжээ.


Ёслолын буудлагын арга хэмжээнүүдийг зохион байгуулагчид ирэх онд хийхээр төлөвлөөд байсан зарим шоу, арга хэмжээгээ хэдийнэ цуцалсан гэж уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлсэн байна.


Жил бүрийн долдугаар сарын сүүлийн бямба гарагт зохион байгуулдаг “Sumida” голын ёслолын буудлага 2020 оны долдугаар сарын 11-нд болно. Мөн Токио хотын “Koto Ward” наадмыг жил тутам наймдугаар сард зохион байгуулдаг бол ирэх оны хувьд долдугаар сарын 6-нд болох гэнэ. Үүний зэрэгцээ “Chuo Ward” наадмыг Олимпын наадмын бүтээн байгуулалттай холбоотойгоор 2016 оноос хойш зохион байгуулаагүй ажээ.


Chuo Ward” наадмыг 2015 онд 720 мянга гаруй хүн үзэж сонирхож, 7.4 тэрбум иен буюу 70.3 сая ам.долларын орлого олж байжээ. Уг арга хэмжээг Олимпын наадмын дараа зохион байгуулах боломжтой болно хэмээн холбогдох албаны төлөөлөгчид найдаж байна.


Үүнээс гадна Чиба мужийн Ичиномия тосгоны засаг захиргаа жил тутмын уламжлал болсон ёслолын буудлагын арга хэмжээгээ ирэх онд зохион байгуулах эсэхээ хараахан шийдээгүй байна. Тус тосгонд Олимпын наадмын давлагаагаар тэших тэмцээнийг зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ