Трампын жиргээнүүдэд Орос улс хамгийн их дурдагджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-08-13 16:02:34

МОСКВА. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын жиргээнүүдэд бусад улсыг бодвол ОХУ хамгийн их дурдагджээ.


“The Economist” сэтгүүлд мэдээлснээр, 2016 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш хийсэн Трампын мэдэгдэлүүдэд ОХУ 297 удаа дурдагдсан байна.


Цагаан ордны тэргүүн гадаадын 81 улсын талаар 1384 удаа жиргэжээ. Түүний жиргээнүүдэд хамгийн их дурдагдсан хоёр дахь улс нь БНАСАУ аж. Тус улстай холбоотой мэдээлэл АНУ-ын Ерөнхийлөгчийн “Twitter” хуудсанд 163 удаа гарсан байна. Харин гуравдугаарт Хятад улс оржээ.


Холбоотой мэдээ