ӨНӨӨДӨР: "Германд хэрхэн суралцах вэ?" өдөрлөг болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-08-14 07:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм:

09.00 цагт ХХААХҮЯ-нд “Бэлчээрийн зохистой менежмент, Нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал” уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 80019000

10.30 цагт Сонгинохайрхан дүүрэгт нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барилга, гараж барьсан, автозамтай хашаагаа тулган барьж явган хүний зам талбайгүй болгосон аж ахуй нэгжүүдийн зөрчлийг арилгахаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан буулгалт хийж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө. Утас: 88049313

11.00 цагт СЭЗИС-ийн С байранд тус сургууль ACCA (The Association of Chartered Certified Accountants) нийгэмлэгээс бүрэн магадлан итгэмжлэгдсэнээ олон нийтэд танилцуулж, нээлттэй өдөрлөг зохион байгуулна. Утас: 91999111

12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд Берлин дахь Монголын мэргэжил эзэмшигч болон оюутны холбооноос ХБНГУ-д суралцах сонирхолтой залууст зөвлөгөө өгөх "Германд хэрхэн суралцах вэ?" өдөрлөг зохион байгуулна. Утас: 99296005, 80149994

Холбоотой мэдээ