Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-14 12:37:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрын хилийн заагт 154.3 мянган га газраар өргөтгөж, нийт 896.5 мянган га газрыг байгалийн нөөц ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг баталлаа. 


Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, "Байгалийн нөөц газрын хилийн зааг тогтоох тухай Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 15-ны 91 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцож, дээрх тогтоолын төслийг хуралдаанаар батлууллаа. Мөн Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нараар ахлуулсан ажлын баг байгуулсан. Ажлын баг бүх ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензүүдэд дахин хяналт тавьж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хууль зөрчсөн эсэхийг шалгана" хэмээв.


Улсын тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагийг тогтоож буй газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын долоон тусгай зөвшөөрөл байна. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 12-нд Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авах, Монгол Улсын хэмжээнд олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензүүдэд хяналт тавьж, хууль зөрчсөн эсэхийг шалгах үүрэг чиглэлийг БОАЖ-ын сайдад даалгасан юм. 



Холбоотой мэдээ