АНУ, Туркийн төлөөлөгчид Сирийн хойд нутагт аюулгүйн бүс ажлаа эхлүүлжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-15 11:24:22
Yesukheitumur Tumurbaatar

АНКАРА. /Anadolu/. Вашингтон болон Анкарагийн хамтарсан ажлын хэсэг Сирид аюулгүйн бүс байгуулах бэлтгэл ажлаа эхлүүлсэн гэж Туркийн Батлан хамгаалах яамнаас мягмар гарагт мэдэгджээ.


Мэдэгдэлд дурдсанаар, АНУ болон Туркийн хамтарсан ажлын хэсэг Сирийн хойд нутагт аюулгүйн бүс байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Туркийн зүүн өмнөд нутгийн Шанлыурфа мужид үйл ажиллагааны нэгдсэн төв байгуулахаар ажиллаж байгаа ажээ. Тус төвийг байгуулахаар АНУ-ын зургаан гишүүнтэй баг даваа гарагт Шанлыурфа мужид ирсэн байна.  


Сирийн дүрвэгсдийг хүлээж авах, эх орон руу нь буцаах үйл ажиллагааг явуулах энхийн бүс болон Туркийн хил дагуу аюулгүйн бүс байгуулахаар хоёр талын төлөөлөгчид энэ сарын 7-нд тохиролцжээ. Мөн уг ажлын хүрээнд хамтарсан үйл ажиллагааны төв байгуулахаар болжээ.

Холбоотой мэдээ