Филадельфийн цагдаа нар барьцаалагдсан хүмүүсийг суллаж чаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-15 10:49:19

НЬЮ-ЙОРК. /CNN/. Филадельфи хотын цагдаа нар хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу гал нээсэн этгээдийн нуугдаж буй байшингаас барьцааны хүмүүсийг бүгдийг нь гаргаж чадсанаас гадна уг этгээдтэй холбоо тогтоож чадсан гэж хотын цагдаагийн дарга мэдээлжээ.


Россын хэлснээр, цагдаагийн тусгай албаныхан “байшингийн дээд давхарт занганд орсон байсан хоёр цагдааг болон гурван хүнийг аюулгүй гаргаж чадсан байна”. Цагдаа нар удаан оролдсоны эцэст гал нээсэн этгээдтэй хэлэлцэж чадсан байна. “Тэр амьд байгаа гэдгийг бид мэдэж байгаа” гэж цагдаагийн дарга хэлсэн байна. Гал нээсэн этгээдийн байгаа байшингаас цагдаагийн хоёр ажилтан гарч чадахгүй байна гэж Росс урьд нь мэдээлж байсан юм.


Үл таних этгээд гал нээр үеэр зургаан цагдаа шархадсан бөгөөд цагдаагийн хэд хэдэн ажилтан гэмтжээ. Шархдаж, гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.


Лхагва гарагт АНУ-ын Зүүн эргийн цагаар 16 цаг 30 минут орчимд анхны буун дуу гарсан байна. Тухайн үед цагдаа нар мансууруулах бодис хадгалсан хэргийг мөрдөх шалгах ажлын хүрээнд гал нээсэн этгээдийн байгаа байшинд нэгжлэг хийхээр ирсэн байжээ. Одоогийн байдлаар эмх журам сахиулагчид уг этгээдийг бууж өгөхийг шаардан хэлэлцээ хийж байгаа аж.


Холбоотой мэдээ