Алслагдсан Богд сумыг интернэтэд холбож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-15 14:24:39

 

Өвөрхангай /МОНЦАМЭ/.Богд сум бага оврын сансрын холбооны терминалын тусламжтайгаар интернэтэд холбогдох боломжтой болжээ.

Одоогоор "VSAT" системд Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийг холбоод байгаа аж.

Энэ оны улсын төсөвт Богд сумыг шилэн кабелийн сүлжээнд холбох төсвийг тусгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас алслагдсан сумдын шилэн кабелийн сүлжээ байгуулах сонгон шалгаруулалтыг зарласнаар "Твин лазурет" ХХК 566 сая төгрөгийн төсөвт өртгөөр уг ажлыг гүйцэтгэж эхэлсэн байна.

Богд сум Өвөрхангай аймгийн 19 сумаас интернэтэд холбогдож чадаагүй ганц сум бөгөөд интнернэттэй болсноор төрийн ажил үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд дөхөм болно.

Холбоотой мэдээ