Улсын хэмжээнд хадлан бэлтгэх ажил эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-15 16:50:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил өнөөдрөөс эхэлж байна.

Энэ онд улсын хэмжээнд нэг сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 авах боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын 84.7, морин тармуурын 91.5, тракторын тармуурын 9.5, хаман боогчийн 93.3, тракторын хадуурын 93.1, дугуйт тракторын 94.2 хувь нь хадлан авахад бэлэн болоод байгаа аж.

 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ