Ираны нефть тээвэрлэгчийг суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-16 11:33:27

ЛОНДОН. /Xinhua/. Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид Ираны нефть тээвэрлэгч “Grace 1” хөлөг онгоцыг пүрэв гарагт суллажээ.


Гибралтарын эрх баригчид уг нефть тээвэрлэгчийг Европын холбооны хориг арга хэмжээг зөрчин Сири рүү нефть тээвэрлэж байсан хэмээн үзэж, өнгөрсөн сарын 4-нд саатуулсан юм.


"Уг нефть тээвэрлэгчийн ачааг Сири рүү хүргэхгүй гэсэн баталгааг хөлөг онгоцны гишүүдээс авсны дараа дээрх шийдвэрийг гаргасан" гэж Гибралтарын Засгийн газрын тэргүүн Фабиан Пикардо мэдэгджээ. 


Мөн “Grace 1” хөлөг онгоцны ахмад болон хөлгийн багийн гурван гишүүнийг сулласан талаар Гибралтарын “Chronicle” сонин пүрэв гарагт мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ