Дэлхийн хамгийн баян эрхэмүүд 18 тэрбум ам.доллар алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-08-16 11:49:05

НЬЮ-ЙОРК. /Forbes/. Дэлхийн хамгийн баян есөн хүн лхагва гарагт 18 тэрбум ам.доллар алдсан тухай Forbes сэтгүүл мэдээлжээ.


Тэрбумтнуудын хөрөнгө огцом буурсныг Forbes-ийн шинжээчид Америкийн хөрөнгийн биржүүдийн индекс унасантай холбон тайлбарлажээ. Тухайлбал, “Dow Jones” индекс 2019 оны хамгийн доод түвшинд хүрч унасан байна.


Forbes сэтгүүлийн хамгийн баян эрхэмүүдийн жагсаалтыг тэргүүлэгч Жефф Безос 3.5 тэрбум, Facebook компанийн тэргүүн Марк Цукерберг 3.2 тэрбум, харин LVMH компанийн ерөнхий захирал Бернара Арно гурван тэрбум орчим ам.доллароо алджээ.


Хувьцааны уналт хөрөнгийнх нь хэмжээнд нөлөөлөөгүй ганц хүн бол Forbes –ийн жагсаалтын эхний аравт багтдаг Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блүүмберг аж.


Наймдугаар сарын эхээр санхүүгийн зах зээл унасны улмаас дэлхийн хамгийн баян 500 бизнес эрхлэгч нийтдээ 118 орчим тэрбум ам.доллароо алдсан юм. Тухайн үед зах зээлийн уналтыг "Bloomberg"-ийн шинжээчид АНУ-БНХАУ -ын худалдааны маргаан хурцадсантай холбон тайлбарлаж байв.

Холбоотой мэдээ