Ливийн нисэх буудлуудыг онилон халдлага үйлдэж буйг хурцаар шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-08-16 12:51:32

ТРИПОЛИ. /Xinhua/. Ливийн баруун нутагт байрладаг нисэх буудлуудыг онилон үйлдэх халдлагуудын тоо нэмэгдэж буйг НҮБ-ын Ливид тусламж үзүүлэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч хурцаар шүүмжилсэн байна.


Ливийн Зувара, Митига хотын нисэх буудлуудыг онилсон халдлагуудын тоо нэмэгдэж, олон мянган аялагчийн амь нас аюулд орж буйд санаа зовниж байна гэж дээрх мэдэгдэлд дурджээ.


Генерал Халифа Хафтараар удирдуулсан зүүн нутагт төвтэй арми өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхэн үеэс НҮБ-ын дэмждэг Засгийн газар байрладаг Триполи хотыг эзлэн түрэмгийлэхийг оролдож байгаа юм.


Ливийг олон жил удирдсан Муаммар Каддафиг 2011 онд түлхэн унагааж, амийг нь хөнөөсний дараа тус улсад хүчирхийлэл газар авч, улс төрийн тогтворгүй байдал үүссэн байна. 

Холбоотой мэдээ