Гренландыг худалдаж авахыг сонирхож байснаа хүлээн зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-08-19 11:22:41

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Дэлхийн хамгийн том арал болох Гренландыг Дани улсаас худалдаж авахыг сонирхож байснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд нотолжээ.


Трампын хэлснээр, тэрбээр энэ асуудлыг "стратегийн хувьд" сонирхож байжээ. “Энэ бол хэлэлцэх эн тэргүүний асуудал биш” гэж Цагаан ордны тэргүүн цохон тэмдэглэсэн байна.


АНУ-ын Ерөнхийлөгч Гренланд арлыг худалдаж авч болох эсэхийг сонирхож байсан талаар “Wall Street Journal” сонин урьд нь эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилжээ. Тус сонинд мэдээлж байснаар, энэ нь Арктик дахь Америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлэх боломж олгох аж.


Трампын энэхүү төлөвлөгөө нь Данийн улстөрчдийн дургүйцлийг төрүүлсэн бол Гренландын Гадаад хэргийн яам уг арлыг “худалдахгүй, харин бизнес эрхлэхэд нээлттэй” гэж мэдэгджээ.



 


Холбоотой мэдээ