Мал арилжих, гэр бүрэхэд сайн

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-08-20 06:45:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 20. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.


Барилдлага: Үхэх 

Шүтэн барилдлага: Нэр өнгө 

Суудал: Уул

Наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй буюу өлсөж ундаасна хэмээжээ.

Холбоотой мэдээ