“Twitter”, “Facebook” Хятад хаягуудыг устгажээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-08-20 12:02:15

ВАШИНГТОН. /Reuters/. Хэрэглэгчдийн дунд Хонконгийн жагсаалын талаарх буруу ташаа мэдээлэл түгээх зорилготой кампанит ажлыг хориглох алхмуудыг хэрэгжүүлж байна" гэж нийгмийн сүлжээний “TwitterFacebook” компани мэдэгджээ. Мөн уг үйл ажиллагаа нь БНХАУ-ын төрийн дэмжлэгтэй байж болзошгүй ажээ. 


“Хонконгт улс төрийн зөрчил үүсгэх зорилгоор ашиглаж байсан 936 хаягийг устгасан” гэж “Twitter” компаниас мэдэгдсэн бөгөөд эх газрын Хятадаас гаралтай тэдгээр хаягийг эсэргүүцлийн хөдөлгөөний хууль ёсны болон улс төрийн байр суурийг сулруулах оролдлого хийсэн хэмээн үзэж байгаа ажээ. “Facebook” компанийн хувьд “Twitter”-ээс өгсөн анхааруулгын дагуу 7 хуудас, 3 бүлэг, 5 хаягийг тус тус устгасан байна.


“Бидний устгасан хуудас, хаягууд улс төрийн мэдээ мэдээлэл болон Хонконгт өрнөж буй жагсаалын талаарх мэдээг удаа дараа нийтэлж байсан” гэж “Facebook” компанийн кибер-аюулгүй байдлын бодлого хариуцсан тэргүүн Натаниэль Глейхер мэдэгджээ. Мөн тэрбээр, уг үйл ажиллагааг явуулж буй хүмүүс өөрсдийн мэдээллээ нууцалсан хэдий ч Хятадын Засгийн газартай холбоо бүхий хувь хүмүүстэй холбоотой байж магадгүй гэж хэлжээ.


Twitter” компани 936 хаяг устгасан боловч өөр бусад 200 мянга гаруй хаягийг буруу ташаа мэдээлэл тарааж болзошгүй хэмээн ажиглаж байгаа ажээ. "Манай мэргэжилтнүүдийн явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар төрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа байж болохыг нотлох баримт илрүүлсэн" гэж “Twitter”-ийн мэдэгдэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ