Тэмээнээс бусад малын үнэ өсчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-20 14:50:41

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр тус аймагт тэмээнээс бусад малын махны зах зээлийн үнэ өссөн байна.

Өнгөрсөн сарын байдлаар тэмээ 1.1 сая, үхэр 883 мянга, адуу 883 мянга, хонь 178 мянга, ямаа 123 мянган төгрөг болж өссөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмээний үнэ 7.4 хувиар буурч бусад малынх 46.2-аас 60.4 хувь өссөн үзүүлэлттэй байна. Жилийн өмнө ирэг болон эм хонь 85-аас 111 мянган төгрөг байсан бол энэ зун 131-ээс 178 мянган төгрөг болж өсчээ.

Холбоотой мэдээ