Баян-Өлгийн дугуйчид баруун бүсийн дугуйн уралдаанд түрүүлэв

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-20 14:53:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн дугуйн тамирчид 13-наас 15-ны хооронд Ховд аймагт болсон “Уулын дугуйн анхдугаар буухиа тэмцээн” -д аваргын алтан медаль хүртлээ.

Тэмцээнийг "Монгол Алтай" дугуйн холбооноос буухиа ба кросс гэсэн хоёр төрлөөр зохион байгуулсан бөгөөд баруун аймгуудаас нийт 12 баг оролцжээ.

Тамирчид Ховд хотоос тус аймгийн Булган сум чиглэлийн 450 км замд хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн тамирчид дээрх замыг 12 цаг 40 минутад туулсан амжилт гаргасан юм. Харин удаах байруудад Увс, Ховд аймгийн тамирчид шалгарав.

Холбоотой мэдээ