Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ

Дэлхийд | Улс төр
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-20 15:26:58
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /Anadolu/. ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэхээр Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Делси Родригес даваа гарагт ОХУ-д айлчиллаа гэж Кубын төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.


Венесуэлийн дэд Ерөнхийлөгч Делси Родригес хоёр орны хооронд байгуулсан хэд хэдэн салбарын гэрээ, хэлэлцээрүүдэд хяналт тавьж ажиллана гэж “Prensa Latina” агентлаг мэдээлсэн байна.


Д.Родригесийн энэхүү айлчлал нь хоёр улсын найрсаг харилцааг улам бэхжүүлж, Венесуэлийн нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх зорилготой тухай мэдээлэлд дурджээ.


Вашингтоноос Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээ авснаас хэдхэн хоногийн дараа Д.Родригес ОХУ-д айлчиллаа. Энэ сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улс дахь Венесуэлийн Засгийн газартай холбоотой бүх хөрөнгийг царцаах шийдвэр гаргасан билээ.

Холбоотой мэдээ