"Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-08-21 11:06:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн хамтран зохион байгуулж буй "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт өнөөдөр Өлгий хотод эхэллээ.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, зөвлөмжийн сайжруулсан үр дүнтэй танилцах, хэрэгжүүлэх аргачлалд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн уг сургалтад сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудаас бүрдсэн 2045 хүн оролцож байна. Тэдэнд Улаанбаатар хотод бэлтгэгдсэн үндэсний сургагч багш нар сургалтын цөм хөтөлбөрт орсон өөрчлөлт, агуулга, арга зүйн талаар хичээл зааж байна.

Албаны хүний өгсөн мэдээллээр, тус сургалтын үр дүнд багш, удирдлагууд сургалтын цөм хөтөлбөрийн сайжруулалтын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болж, суралцахуйн зорилт, агуулгын өргөсөл, залгамж холбоо, багтаамжийг судалж, сургалтад хэрэглэх чадвар эзэмших аж.

"Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" үндэсний сургалт энэ сарын 23-ны өдөр дуусна. 

Холбоотой мэдээ