Япон, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-08-21 09:25:52

ТОКИО. /NHK/. Японы Гадаад хэргийн сайд Таро Коно, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нар БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо лхагва гарагт уулзана.


Т.Коно мягмар гарагт мэдэгдэхдээ, дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар БНСУ-ын байр суурийг сонсоно хэмээн найдаж байна гэжээ. Мөн тэрбээр олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлээ залруулахыг БНСУ-д уриална гэж хэлсэн байна. Японы Засгийн газар нөхөн төлбөрийн тухай асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг юм.


Гадаад хэргийн сайд нар мөн Японы экспортын хяналтын талаар хэлэлцэнэ. Япон БНСУ-ыг экспортын найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасах шийдвэрийг гаргаснаас хойш талууд анх удаа уулзах гэж буй нь энэ юм. Түүнчлэн Т.Коно, Кан Кюн Ва нар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй гурван талын уулзалт хийнэ. Тэд гурван орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг энэ онд зохион байгуулах талаар хийгээд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлын талаар хэлэлцэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ