Хип хопчдын шоу Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-08-21 11:36:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хип хопчдын хамгийн том шоу болох “XXX-HIP HOP Trap Party” энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь жилдээ болно.

"S&I", "Vanquish", "Айс Топ", "Дижитал", "Люмино", "Mөнхийн реп" хамтлаг, Буриад түмний "Хатхур зу" хамтлагийнхан ая дуугаа өргөхөөс гадна дуучин Т.Мөнх-Эрдэнэ буюу Биг Жий, Н.Цэцэнбилэг буюу Цэцэ, DJ Заяа, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр  тэргүүтэй 40 гаруй хамтлаг, дуучин оролцоно.

Монголын үе үеийн хип хоп хамтлаг дуучдыг нэгтгэж, орчин цагийн Трап /Trap/ урсгалын гол төлөөлөл болсон уран бүтээлчдийг урин залах “XXX-HIP HOP Trap Party”-н тасалбар 15000 төгрөг,  найзын багц 30 000 төгрөгийн үнэтэй юм байна.

Холбоотой мэдээ