Есөн газрыг Улсын тусгай хамгаалалтад авахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-21 11:59:07
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд есөн газрыг шинээр болон өргөтгөлөөр тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байна.

Үүнд:

  •  Онон Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  • Дэвэлийн аралын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  •  Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талыг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  •  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар,
  •  Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр,
  •  Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр,
  •  Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  •  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сумын нутагт орших Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газрын ангиллаар,
  •  Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад авчээ.

Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн олборлолтыг таслан зогсоох боломж бүрдэж байгаа юм.


Холбоотой мэдээ